ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СУМ ТАВЬЖ, ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

Сэтгүүлчийн үг

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Наадмыг нээж, ёслолын ажиллагааг үзэж сонирхсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурын талбайд зочлон сум тавьж, цэц мэргэнээ сорилоо. 

Мөн эртний сайхан уламжлалын дагуу дуут сумаар гурвантаа харваж, Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр “Тэнгэрийн чоно” хамтлагийн “Морьтон харваачид” төрийн гурван өндөрлөг болон наадамчин олонд үзүүлбэрээ сонирхууллаа.

Энэ жилийн халх сурын харваанд нийт 580 харваач цэцээ сорихоос 240 нь улсын цол зэрэгтэй байна. Үндэсний сурын шилдэг харваачид маргааш тодорно. Баяр наадмын нээлтийн харваа болох урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт” хороо, “Өндөр уртын буянт” ХХК-ийн харваач спортын мастер Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо 30 сумнаас 27 онож, урианхай сурын Улсын мэргэн цол хүртээд байна.

Мөн Буриад сурын харваанд мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнел” ХХК-ийн харваач Н.Алтантулга 64 сумнаас 61 онож түрүүлэн, буриад сурын улсын мэргэн цолны болзол хангаад байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?