ӨНӨӨДӨР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Сэтгүүлчийн үг
БИЛГИЙН ТООЛЛЫН: 29
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
- Аргын тооллын: 2018.7.12, Пүрэв гариг
- Наран ургах шингэх: 05.10-20.50
- Үс засуулбал: Сүлд тэнэж одно
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Сэтгэгдэл