"UBIKE" ТҮРЭЭСИЙН ДУГУЙН БАЙРШИЛ

Сэтгүүлчийн үг

Сүхбаатарын талбайд "UBike" түрээсийн дугуйн үйлчилгээний нээлт боллоо.

“Никель Ганбаа” ХХК-ийн үйлдвэрлэсэн түрээсийн дугуйг  иргэд UBike  гар утасны аппликейшн ашиглан хэрэглэх боломжтой бөгөөд нийт 10 байршлаас авч унах боломжтой ажээ.

Өнөөдрийн байдлаар 10 байршилд тус бүр 10 дугуй, нийт 100 дугуйтайгаар энэхүү үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.

Түрээсийн дугуйн төлбөр:

    30 минут унавал 500 төгрөг,
    нэг цагт 1000 төгрөгийн төлбөр төлөх юм байна.

"Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням “Биднийг дэмжиж ажиллаж байгаа хотын захиргаа болон Shark Tank  нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдад баярлалаа. Хотын иргэд соёлтой хэрэглээсэй гэж хүсэж байна" гээд түрээсийн дугуйг хэрхэн ашиглах зааврыг өгсөн юм.

"Иргэд гар утсан дээрээ UBike Ulaanbaatar /PlayStore-оос татах/ аппликейшн татаж аваад өөрийнхөө дансыг цэнэглэнэ. Дараа нь код уншуулах хэсэгт дугуйны QR кодыг уншуулаад дугуйгаа унана. Дугуйгаа унаж дуусаад гараар түгжих юм. Унаж дууссаны дараа аппликейшн түрээсийн цагийг бодоод данснаас төлбөрийг нь суутгаж авна." гэлээ.

Дугуйг хулгайд алдагдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. Эдгээр GPS-үүд нь нарны хавтангаар цэнэглэгдэж ажиллах гэнэ.

Түрээсийн дугуйн зогсоол

    1.Баруун дөрвөн зам,
    2.Зүүн дөрвөн зам,
    3.Хүүхдийн урлан бүтээх төв,
    4.Зайсан хилл,
    5.Теди төв,
    6.Сүхбаатарын талбай,
    7.Хүүхдийн 100 
    8.UBH  center /МУБИС/
    9.120 мянгат 
    10.Цэцэг төв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?