МОНГОЛ УЛС АГААРЫН ХӨЛӨГӨӨ СИНГАПУРЫН БИРЖИЙН ҮНЭЭР ЦЭНЭГЛЭДЭГ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 2-ны өдөр Роснефть болон “Сод Монгол” групп Москва хотноо нэгэн чухал гэрээг үзэглэсэн байна. Гэрээг үзэглэх арга хэмжээнд “РН-Аэро” ХХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Папков Сергей Борисович, “Сод Монгол Групп” ХХК-ийг төлөөлж дэд ерөнхийлч Б.Сүхбаатар нар байлцжээ.

Энэ гэрээг үзэглэснээр Монгол Улс агаарын хөлөгөө Сингапурын биржийн үнээр цэнэглэдэг боллоо гэсэн үг. Тодруулбал, гэрээний 1.1.2-т “Олон улсын стандартад нийцсэн агаарын хөлгийн шатахууныг Сингапурын хөрөнгийн биржээс тогтоосон үнэ буюу дэлхийн зах зээлийн үнээр тогтвортой нийлүүлэхийг илэрхийлж байна...” гэж заажээ.

Ийнхүү олон жилийн турш хөвөрсөн “МИАТ компани шатахуунаа өндөр үнээр авдаг” гэсэн шүүмжлэл эцэслэгдэж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?