ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАНД БҮРТГЭЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2018 оны есдүгээр сарын 26, 27, 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлолоо.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2018 оны долдугаар сарын 09-ний өдрийн 13:00 цагт эхэлж, 2018 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авна. Сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэх бөгөөд үргэлжлэх хугацаа 200 минут, бодлогын шалгалтын нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам болон шалгалтад бүртгүүлэх заавартай www.mglbar.mn (Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудас), https://burtgel.mglbar.mn/ (Шалгалтын бүртгэлийн цахим хаяг) цахим хаягт хандан танилцах боломжтой. Холбоо барих: 70116364 (Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн)



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?