ЯПОНЫ ҮЕРТ АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 95 БОЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Японы мужуудад өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны орж, үер бууснаас 95 хүний амь үрэгдээд байна. Долдугаар сарын 9-ны байдлаар 95 хүн амь үрэгдсэнээс 41 нь Хирошима мужаас, 21 нь Эхиме мужаас, 15 нь Окаяама мужаас, Кёото мужаас дөрөв байсан бол Яамагүчи болон Фүкүока мужуудаас гурав, Кагошима, Хёого мужуудаас хоёр хүн  золгүйгээр амь үрэгдсэн байна.  Мөн Шигэ, Гифү, Сага, Кочи мужуудаас тус тус нэг хүн амиа алджээ.

Зургийн тайлбар: Хирошима мужийн Куманод оршин суух 54 настай эрэгтэй өөрийн нурсан гэрээсээ дэвтэр олоод уйлж байгаа дүр зураг. Өнгөрсөн сард гэрлэсэн түүний эхнэр, 13 настай болон гурван настай хүүхдүүд, хадам ээж нар нь сураггүй алга болсон.

Мөн ор сураггүй алга болсон хүмүүсийн тоо 82 хүрсэн бөгөөд Хирошимагаас 49, Окаяама мужаас 22, Эхиме мужаас таван хүн ор сураггүй алга болсон гэж мэдээлжээ.

                                                                               ЭХ СУРВАЛЖ : ASAHI



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?