ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН ФОРУМ  БОЛНО

Сэтгүүлчийн үг

Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны ээлжит олон улсын хурал “АОТСА-2018” татварын форумыг ирэх 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Ази Номхон далайн орнуудын татварын зөвлөхүүдийн нийгэмлэг буюу AOTCA нь 1992 онд байгуулагдсан, тус бүс нутгийн 13 улсын 19 мэргэжлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн том байгууллага байдаг аж. Тус нийгэмлэгийн гишүүд жил бүр хуралдаж нийгэмлэгийн үйл ажиллагааны тайлан, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэхээс гадна тухайн цаг үед олон улсад татварын чиглэлээр асуудал болж буй гол сэдвээр олон улсын форум зохион байгуулдаг юм байна. Монголын Татварын Мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг нь AOTCA-ын гишүүнээр 2002 онд элссэнээс хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож иржээ. Үүний үр дүнд ТМЗН нь АОТСА-ын 2018 оны жилийн хурал, олон улсын татварын форумыг эх орондоо зохион байгуулахаар сонгогдсон байна.

Хурал, форумыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа ба бэлтгэл ажлын явц нилээд сайн байгааг зохион байгуулагчиддуулгалаа. Тухайлбал, есдүгээр сарын 12-ний өдөр АОТСА-ын 2018 оны жилийн хурал, техникийн ажлын хэсэг, аудиторуудын зэрэг дотоод хурал, хэлэлцүүлгүүд нь Гадаад хэргийн яамны хурлын зааланд, VIP хүлээн авалт орой нь ACEM Велла цогцолборт, есдүгээр сарын 13-ний өдөр олон улсын татварын форум, гала хүлээн авалт Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдахаар болсон. Харин гадаадын зочид төлөөлөгчдөө зориулж мини наадмыг есдүгээр сарын 14-ний өдөр Чингисийн хүрээ цогцолборт, номадик тур арга хэмжээг есдүгээр сарын 15-ний өдөр Тэрэлжид тус тус зохион байгуулах аж.

Дээрх арга хэмжээнүүдийн хөтөлбөр хэдийнээ бэлэн болсон бөгөөд олон улсын татварын форумын ерөнхий болон панел тус бүрийн сэдэв, илтгэгчид тодорчээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?