БӨХЧҮҮДИЙГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдана.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийн бүртгэлийг долдугаар сарын 9, 10-ны өдөр буюу өнөөдрөөс Спортын төв ордонд хийхээр болжээ. Учир нь бөхчүүдийн дундах хэрүүлээс болоод Бөхийн өргөөг битүүмжилж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас ийнхүү өөр газар бүртгэхээр болжээ.

Бөхчүүдийг баяр наадмын бөхийн салбар хороо бүртгэх аж. Улсын наадамд барилдах бөхчүүд өөрийн биеэр ирж бүртгүүлэх юм байна.

Харин Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд 128 бөх барилдах бөгөөд өнөөдөр, маргааш Хүүхдийн ордонд бүртгэхээр болжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?