ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН ГУРВАН САЙХАН УУЛАА ТАХИЛАА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны 153 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Говь гурван сайхан Уулын Зүүн сайхан ууланд орших Их тахилгат хайрхан уулыг төрийн тахилгатай болгож, Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тахих төрийн ёслолыг 5 жил тутамд үйлдэж байхаар тогтоосон. 
Тус зарлигийн дагуу 2013 онд Их тахилгат хайрханы тэнгэрийг тайх төрийн ёслолыг анх удаа зохион байгуулж байсан бол энэ жил зуны дунд сарын шинийн 9-ний өдөр буюу 6 сарын 22-нд ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАН-ыг тайх тахилгын ёслолыг зохион байгуулагдлаа.  Мөн төв Гандан тэгчлэн хийдийн тэргүүлэгч лам, хуврагууд болон нутгийн түмэн олон өргөн дэлгэр оролцож уул ус, хангай дэлхийгээ ёслол төгөлдөр тахин шүтэж, лус савдаг, нутаг орноо аргадлаа. Тавантолгой ХК-ийн хувьд шөнийн гэрэлтүүлэг хийж тахилгын арга хэмжээнд хувь нэмрээ оруулжээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?