"ХӨДӨЛМӨР ЗУСЛАН" АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

 Өмнөговь аймагт хоёр дахь жилдээ "Хөдөлмөр зуслан" нээн ажиллуулж байна. Монгол зан заншил, мал маллах арга ухаан, газар тариалан эрхлэхэд хүүхдийг багаас нь сургах зорилгоор уг "Хөдөлмөр зуслан"-г зохион байгуулж байна. Хөдөлмөр зуслан нь үнэ төлбөргүй бөгөөд энэ жил таван ээлжээр 100 хүүхдийг амраахаар төлөвлөөд байгаа ажээ. Гэр орон, хоол хүнсийг хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгаас бүрэн шийдэж өгсөн байна. "Хөдөлмөр зуслан"-д амарч байгаа хүүхдүүд Баяндалай сумын малчин н.Болд гуайнд тусалж, тэднээс мал маллах арга ухааныг суралцаж байгаа юм. 

Энэхүү зусланд амрах хүүхдүүдийг өөрсдийн сонирхлоор нь бүртгэж авсан ба хүүхдүүд өглөө эрт босох, гэр орноо цэвэрлэх, хоол унд хийх, ноосоор уяа дээс томох, мал маллах, ишиг хурга хариулах, ус түлшээ бэлтгэх зэрэг ахуйн ажлуудыг малчидтай хамтран хийж сурч өөрсдийгөө хөгжүүлж байна. Мөн үүнээс гадна шатар, даам тоглох зэргээр оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлж, гар бөмбөг, агаарын теннис тоглож зуны амралтаа үр дүнтэй, дурсамжтай өнгөрүүлж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?