“ТОШИБА” КОМПАНИ МОНГОЛЫН 13 ЗАЛУУГ АЖИЛД УРЬЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Япон улсын “Тошиба” компани МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн “Электроникийн инженер” хөтөлбөрийн 13 төгсөгчийг мэдлэг, ур чадвараар нь шалгаруулан электроникийн инженерийн ажилд урьжээ. Тус сургуулийг энэ онд дүүргэсэн 11 төгсөгчийн долоо нь ажлын шалгаруулалтад тэнцэж, дээрх тоонд багтсан байна.

Залуус ялтсан төхөөрөмжийн загварын чиглэлээр ажиллах аж. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан “Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил”-ийн чиглэлд хамаарагдах 40 хөтөлбөрөөс Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд 12 нь харьяалагддаг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?