ШОХО АСАХАРА ЦААЗЛУУЛЛАА

Сэтгүүлчийн үг

Японы 'Аум Шинрикё' бүлгийн удирдагч Шоко Асахара болон бусад зургаан гишүүнийг дүүжлэн цаазын ялыг гүйцэтгэжээ. Шоко Асахарагийн жинхэнэ нэр Чизуо Мацумото бөгөөд дүүжлүүлэхээсээ өмнө 22 жил шоронд хоригдсон юм. Токио хотын шүүх түүнд 2006 онд цаазын ял оноосон ч 12 жилээр хойшлуулсан.

Токио хотын метронд 1995 оны гуравдугаар сарын 20-нд  хорт хий болох сариныг цацсаны улмаас 29 хүний аминд хүрч, 6200 орчим хүний эрүүл мэндийг хохироосон хэргийн гол зохион байгуулагч нь Шоко Асахара юм. Асахараг 1995 оны тавдугаар сард баривчилсан юм. Тэрээр мөн 1994 оны зургадугаар сард Наганод болсон хорт хийн халдлагад буруутгагдсан. Энэ үеэр найман хүн амиа алджээ.

Асахара 1984 онд 'Аум Шинрикё' бүлгийг байгуулж олон мянган дагагчдыг эгнээндээ нэгтгэж байсан аж. Тухайн үедээ Японы жирийн иргэдийг уламжлалт шашны сургааль, шинэ үеийн арга барилаар тархийг нь угаан мунхруулдаг байжээ. 'Аум Шинрикё' бүлэгт өндөр боловсролтой эрдэмтэд, инженерүүд байсан гэдэг. Тэдгээр гишүүдийн гэр бүл ч мөн тус бүлэгт нэгддэг байсан ба бүлэгтээ шинэ хүн элсүүлэхийн тулд гишүүдээ байнга дарамталдаг байжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?