М.ПОМПЕО ПХЕНЬЯНД АЙЛЧИЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчилж байна.

“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай тохиролцсоны дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж М.Помпео өнгөрсөн пүрэв гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
Пхеньянд өмнө нь 2 удаа айлчилж байсан М.Помпеогийн энэ удаагийн айлчлал нь бямба гараг хүртэл үргэлжлэх аж. Дараа нь тэрбээр Токио хотод айлчилж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эцсийн байдлаар, бүрэн баталгаатай ангижруулах нэгдмэл чиг шугамыг баримтлах асуудлыг хэлэлцэхээр Япон болон Өмнөд Солонгосын удирдагчидтай уулзах аж.
 
Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах тодорхой хугацааны хязгаарлалт тогтоохгүй гэдгээ М.Помпео өнгөрсөн 6 дугаар сарын сүүлчээр мэдэгдэж байсан юм.
 
“Энэ үйл явцад би тодорхой хугацааны хязгаарлалт тогтоохгүй. Хоёр сар болох уу, хагас жил болох уу гэдэг нь чухал биш.  Хоёр улсын удирдагчид тавьсан зорилгодоо хүрч чадах эсэхийг ойлгохын тулд хурдацтай ахиц дэвшилд хүрэх нь бидэнд чухал юм” гэж М.Помпео “Си-Эн-Эн” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?