"НАЙРАМДАЛ" ЗУСЛАН А.И.ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВАГИЙН НЭРЭМЖИТ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Энэ жил түүхт 40 жилийнх нь ой тохиож байгаатай холбогдуулан олон улсын хүүхдийн "Найрамдал” цогцолборыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар маршал Ю.Цэдэнбалын гэргий А.И.Филатовагийн нэрэмжит болгохоор болжээ.  Мөн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагнахаар шийдвэрлэсэн байна.

Сонирхуулахад, СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах олон улсын хүүхдийн “Найрамдал" цогцолбор нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 онд хүүхэд багачуудыг хүлээн авч амруулах, идэвхтний сургалт зохион байгуулах, байнгын үйл ажиллагаатай олон улсын пионерын зуслангийн иж бүрэн барилга байгууламж барих шийдвэр гарснаар Найрамдал цогцолборын шав тавигдаж 1978 онд ашиглалтад оруулан нээлтээ хийсэн түүхтэй.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?