РLAYTIME-2018" НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Залуусын хүсэн хүлээдэг Playtime амьд хөгжмийн Фестиваль өнөөдөр эхэллээ. Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох “РLAYTIME 2018” өнөөдрөөс 8-ныг хүртэл Гачууртын Монгол шилтгээнд зохион байгуулагдах юм.

 “Playtime 2018” наадамд дэлхийд алдартай AНУ-ын "Ariel Pink", Япон улсын “The Fin.”, “Lite", Монголын домогт "Хөх Тэнгэр", анхны синт рок "Сөрөг Хүч", пост панк "The Colors" тэргүүтэй хөгжмийн олон урсгалын танил, шилдэг, шинэ залуу 35 хамтлаг, Электроник дэнс хѳгжмийн тайзнаа Италийн techno DJ Claudio PRC, Голландын Albert Van Abbe, Mонголын Biliguudei, TMK тэргүүтэй шилдэг 30 Ди-Жэй нийт 70 гаруй хамтлаг дуучин, уран бүтээлчид цэвэр агаарт гурван хоногийн турш “Playtime”, “Нааглихац”, "La Vie En Rose" гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх юм.

Түүнчлэн “Playtime 2018” наадамд хувийн унаанаас гадна наадмын үзэгчдэд зориулсан үнэ төлбөргүй автобус үйлчилж байна. Наадмын автобус Хүүхдийн ордон-Монгол шилтгээний хооронд шөнийн 02:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх агаад Гачуурт явах шугамын автобусаар очих боломжтой юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?