“ХӨХҮҮРИЙН АЙРАГ НААДАМ” БОЛНО

Сэтгүүлчийн үг

Хөхүүрийн айраг наадам энэ сарын 11,12-ны өдрүүдэд “Хүйн долоон худагт зохион байгуулагдана. Тус наадам нь Монголын уламжлалт исэг цагаан идээ / айраг/-ний соёл,  ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг наадамчин олон гадаадын аялагч, жуулчдад сурталчлан таниулах зорилготой аж. Наадмын үеэр “Шилдэг гэр”, “Сайхан айраг”, “Шилдэг хөхүүр” шалгаруулж, цом мөнгөн шагналаар урамшуулах юм байна. 

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллага иргэд, тус бүр нэгээс доошгүй хөхүүрт айрагтай ирэх ба нутаг усандаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, уламжлалт арга ухаанаа үр хүүхэд нутаг усныхандаа  өвлүүлэн үлдээсэн зэргийг харгалзаж шалгаруулах юм байна. Харин гэр нь өнгө үзэмж сайтай, дотроо бүрэн тавилгатай тохижуулсан байх бөгөөд өөрийн өв соёл, уламжлалыг харуулсан айрагны хөхүүр, бүлүүр, борви, хул, модон хувин, хөхүүрийн хараа, хөхүүрийн өлгүүр гэх мэт соёлын өвд  багтах эд хэрэгслүүдийг бүрдүүлэхээс гадна гэрээ хаягжуулах байх шаардлагатай аж. Мөн гэртээ хөхүүрийн айрагтай холбоотой язгуур урлаг, зан үйлийн үзүүлбэр, уламжлалт дэг ёсыг өвлөн уламжилсан байдал айрагны тухай ерөөл , магтаал, түрлэг оруулан дуулах зэргээр шилдгүүдийг тодруулах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?