ЧЕЧЕНИЙ ТЭРГҮҮН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ШИЛДЭГ АРГЫГ ХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Авлигачдыг шийтгэх хамгийн шилдэг арга нь тэдний бүх хөрөнгийг хураах явдал мөн гэж Чечений автономит улсын тэргүүн Рамзан Кадыров хэлсэн байна.

Түүний үзэж байгаагаар хязгаар, муж нэгжийн амбан захирагчдад шүүх шийтгэл оногдуулдаг хэдий ч тэд ялаа эдэлсний дараа гарч ирээд баян хүмүүс болж хувирдаг гэжээ.

Тэрбээр “Бидэнд өөр арга зам бий. Алдаа гаргасан тэдгээр хүмүүсийн бүх хөрөнгийг нь хураан авч, нийгэмд хэрэгцээтэй зам барилга, бүтээн байгуулалтад оруулж, хүмүүсийн амьдралд тусална” гэсэн байна. Түүнчлэн энэхүү аргаа маш үр дүнтэй гэж хэлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?