МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ КОМПАНИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛААС

Сэтгүүлчийн үг

  •  

    2016 оны 5 сард Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын төслийн дундын тайланг хүлээн авсан.

    Хөөт-Нөмрөгийн чиглэлийн урьдчилсан ТЭЗҮ-ийг “Жилинь мужийн Чанчунь-Жилинь-Түмэн голын стратегийн хэрэгжилтийн удирдлагын газар санхүүжүүлэн захиалж, Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар товчоо хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн судалгааны дундын тайланг 2016 оны05 сард танилцуулав.

     

  •  

    2018 оны 01 сарын 22-23.“Төмөр замын зүүн коридор – бүс нутаг ба уул уурхайн хөгжил” Олон улсын зөвлөлдөх уулзалт

    Зөвлөгөөний хэлэлцүүлгийн үр дүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дэх Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьснаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын сүлжээтэй холбогдох транзит тээврийн гарцыг нээж гурван улсын бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, хөрш орнуудын хамтарсан, Ази-Европыг холбосон тээврийн хамгийн дөт коридор бий болох, улмаар гурван улсын бүс нутгуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхижүүлэх, Монгол Улсын зүүн бүсийн ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг олон талын ач холбогдолтойг цохон тэмдэглэж Зөвлөмж гаргасан.

     

  •  

    Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан.

    "МТЗ" ТӨХК нь компанийн инженер мэргэжилтнүүдэд тулгуурлан Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан.

     

  •  

    Зүүн босоо коридор буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа

    Зүүн босоо коридор буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа болон дотоодын ба дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээний судалгааны үр дүнг 30 жилийн динамикаар таамаглах загвар боловсруулах, төслийн хөрөнгө оруулалтын зардлын хувилбаруудаар санхүүгийн загварчлал боловсруулах ажлуудыг гүйцэтгэсэн.

     

  •  

    Зүүн босоо коридор буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа

    Зүүн босоо коридор буюу Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа болон дотоодын ба дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээний судалгааны үр дүнг 30 жилийн динамикаар таамаглах загвар боловсруулах, төслийн хөрөнгө оруулалтын зардлын хувилбаруудаар санхүүгийн загварчлал боловсруулах ажлуудыг гүйцэтгэсэн.

     

  •  

    “Хөөт - Бичигт” чиглэлийн төмөр замын эдийн засгийн  үндэслэлийн судалгаа

    "МТЗ" ТӨХК нь компанийн тооцоолж буй хөрөнгө оруулалт болон ойрын хугацааны ачаа хэмжээний таамаглалаас хамаарсан санхүүгийн загварчлал боловсруулж санхүүгийн үр ашгийг тооцоолсон.Дорнод, Сүхбаатар аймгийн ашигт малтмалын ордуудын нөөц, тусгай зөвшөөрөл, зарим ААН-ын орд ашиглах хүчин чадлыг үндэслэн Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын  чигийн дагуу 100 км дотор байрлах боломжит ачааны хэмжээг тодорхойлсон.

     

  •  

    “Хөөт - Бичигт” чиглэлийн төмөр замын эдийн засгийн  үндэслэлийн судалгаа

    "МТЗ" ТӨХК нь компанийн тооцоолж буй хөрөнгө оруулалт болон ойрын хугацааны ачаа хэмжээний таамаглалаас хамаарсан санхүүгийн загварчлал боловсруулж санхүүгийн үр ашгийг тооцоолсон.Дорнод, Сүхбаатар аймгийн ашигт малтмалын ордуудын нөөц, тусгай зөвшөөрөл, зарим ААН-ын орд ашиглах хүчин чадлыг үндэслэн Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын  чигийн дагуу 100 км дотор байрлах боломжит ачааны хэмжээг тодорхойлсон.

     

  •  

    2017 оны 01 дүгээр сарын 25-27-нд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төсөл, Зүүнбаян-Ханги чиглэлийг ТТЗТТББ-д тусгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэв.

    2017 оны 01 дүгээр сарын 25-27-нд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолын төсөл, Зүүнбаян-Ханги чиглэлийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-дтусгахаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн.

     

  •  

    2017 оны 01 сарын 13.Монгол Улсын Шадар сайдын 06 дугаар тушаал

    БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн Дунзян чөлөөт боомтын бүсэд тээвэр логистикийн төв байгуулах ажлыг хэрэгжүүлэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий Зам, тээврийн хөгжлийн Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. 

     

  •  

    2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Монгол улсын Ерөнхий сайдын 65 дугаар захирамж

    Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг үндэслэн улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтцийг барихад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдаар ахлуулан 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан

     

  •  

    2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж /ҮАБЗ/-35/32 гарсан.

    ҮАБЗ-д шинээр барихаар заасан төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд, мөн I болонII дахь үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг 2013 онд багтаан ашиглалтад оруулахыг Монгол Улсын Засгийн газарт Зөвлөмж болгосон.

     

  •  

    2011 оны 04 дүгээр сараас “МакКинсей энд компани” зөвлөх баг нь “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I, II үе шатны төмөр замын урьдчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг (“ТЭЗҮ”) боловсруулсан.

    2011 оны 8 дугаар сард “МакКинсей энд компани”-аар ахлуулсан зөвлөх баг төмөр замын бодлогод тусгагдсан I болон II шатны төмөр замын суурь бүтцийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулан "Монголын төмөр зам" ТӨХК-д хүлээлгэн өгсөн.

     

  •  

    “МТЗ” ТӨХК нь 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр дотоодын мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын трассын дагуух хээрийн судалгааны дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
    Геодезийн судалгааны ажил: “Геомастер” ХХК-иар ахлуулсан нийт 17 дотоодын компани гүйцэтгэж 1:1000 масштабтай байр зүйн зураглалыг хийсэн.
    Инженер-геологийн нэг, хоёрдугаар шатны судалгааны ажил: “Эко Гидро Гео” ХХК-иар ахлуулсан нийт 11 дотоодын компани 4967 цооногт 29800 тууш метр өрөмдлөг хийж гүйцэтгэн, мөн 1:50000 масштабтай гидрологийн зураглал, хээрийн судалгааны ажлыг 100% гүйцэтгэсэн.
    Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ: “Найчрал Састайнэбл” ХХК-аар ахлуулсан нийт дотоодын 4 компани хийж  судалгааны ажлын 95%-ийг гүйцэтгэсэн.

     

     

     

    Монгол Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан ОХУ-д үйлдвэрлэсэн 6000 морины хүчин чадалтай 2ТЭ-116 серийн 2 ш илчит тэрэгний эхнийх нь Монгол Улсад 2010 оны 01 дүгээр сар, дараагийнх нь 2011 оны 01 дүгээр сард нийлүүлэгдэж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгсөн.

    2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн “УБТЗ ХНН”-тай түрээсийн гэрээ байгуулан ашиглалтад явуулж эхэлсэн.

     

     

    “Замын-Үүд дэх ачааны терминал /Тээвэр логистикийн төв/” төслийн тендер цуцлагдсан тул Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын үүргийн дагуу “Зам барилга, засварын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төслийг боловсруулсан.

    Төслийн хүрээнд “China CSR Corporation Limited” компанитай Чигжигч машин DC32IV-1520 2ш, Замын динамик тогтворжуулагч машин WD350-1520 2ш, Балласт цэвэрлэгч машин QS2-650-1520 1ш, Балласт тохируулагч машин SPZ-350-1520 2ш, Хоппер вагон KZ75-1520 57ш, Мотовоз GCY220-1520 1шхудалдан авах нийт 28,6 сая ам.долларын гэрээг 2010 оны 12 сарын 29-ний өдөр байгуулсан. Засгийн газрын 2011 оны 06сарын 08-ны өдрийн хуралдаанаар тусгайлсан зээлийн гэрээ байгуулахыг дэмжсэн.

     

     

    2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын 32 дугаар тогтоол батлагдсан.

    2010.06.24-ний УИХ-ын 32 дугаар тогтоолоор Төмөр замын тээврийн тухай хуулийн 8.1.1-г үндэслэн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. 

     

     

     

    Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан “Evolution”MR1001 серийн зүтгүүр 2009 оны 02 дугаар сард Монгол Улсад нийлүүлэгдэж “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэн өгсөн.

    “УБТЗ” ХНН-тэй түрээсийн гэрээ байгуулан 2009 оны 05 дугаар сараас ажиллуулж эхэлсэн.

     

     

    УИХ-ын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 41 тоот тогтоолын дагуу тус компани нь “Хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх” төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэлийг боловсруулсан.

    ЗТБХБЯ, ТӨХ, Сангийн яаманд танилцуулан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлүүлсэн.

     

     

    “Замын-Үүд дэх ачааны терминал /тээвэр логистикийн төв/” төсөл, техник эдийн засгийн урьдчилсан үндэслэлийг боловсруулсан. 

    ЗТБХБЯ, ТӨХ, Сангийн яаманд танилцуулан БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлүүлсэн.

     

     

    ТӨХ-ны 2008 оны 04 сарын 17-ны өдрийн 225-р тогтоолын дагуу Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Замын-Үүд өртөөн дэх шилжүүлэн ачих байгууламж болох 2,8 тэрбум иенийн хөрөнгийг өөрийн балансад бүртгэхийг зөвшөөрсөн.

    2008 оны 08 дугаар сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн балансад бүртгэн авч, “УБТЗ” ХНН-д түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлсэн.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?