ХОЙД СОЛОНГОСЫН ТӨМӨР ЗАМЫГ ӨМНӨДИЙНХНИЙ ТҮВШИНД ХҮРГЭХЭД 30 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

Сэтгүүлчийн үг

Хойд Солонгосын удирдагч Ким Жонг Ин тус улсын төмөр зам зөвхөн БНХАУ-аар хязгаарлагдахгүй Өмнөд Солонгос болон ОХУ-д мөн нээлттэй болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ.

 

Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын эдийн засгийн шинжээчид 1906 оноос хойш шинэчлэгдээгүй, эдүгээ хуучирч муудсан, багагүй хэмжээний засвар үйлчилгээ шаардаж байгаа Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын төмөр замын хөгжилд хүргэхэд хамгийн багадаа 30 жил шаардагдана гэсэн тооцоо гаргажээ. Өнөөгийн байдлаар Пёнгянг хотоос хөдөлдөг галт тэрэг 50 км/цагийн хурдтайгаар 800 км зам туулж, Бээжин хотод хүрэхдээ 22 цаг зарцуулдаг бөгөөд энэхүү замыг Өмнөд Солонгосын 300 км/ц хурдтай галт тэрэг ердөө 2 цаг 20 минутад туулах юм байна.

Хойд Солонгос төмөр замаа нээлттэй болгож Өмнөд Солонгос болон ОХУ-тай төмөр замаар холбогдох нь эдийн засгийн үр өгөөжтэй хэдий ч төмөр замыг засварлах, шинэчлэх ажилд их хэмжээний мөнгө зарцуулагдах нь тодорхой ажээ.

 

                                                                                                             http://www.ap8888cn.com/html/realtime/world/story20180520-860596



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?