"СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ"-ЫН АНХАН ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО

Сэтгүүлчийн үг

Завхан аймаг Соёл урлагийн газрын даргын 2018 оны 05 сарын 21-ны өдрийн “ Их наадам зохион байгуулах тухай “ 01/171 дугаар тушаалыг үндэслэн  Аймгийн  Засаг даргын 2018 оны 05-р сарын 31-ний өдрийн А/273 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй аймгийн анхан шатны салбар хороог байгуулан ажиллалаа. Наадмын холбогдох удирдамжийг 24 сумдад мэдээллэн, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар  өгч иргэдэд наадмын анхан шатны шалгаруулалтын талаарх мэдээллийг хүргэсэн. 2018  оны 06 сарын 08-ны өдөр наадмыг зохион байгуулах  салбар хороо хуралдан тус наадмыг урд, хойд, зүүн, говийн, төвийн  гэсэн бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж анхан шатны шалгаруулалтыг явуулахаар шийдвэрлэсэн юм.

Иймд  Завхан аймгийн хэмжээнд  5 бүсэд хувааж анхан шатны  шалгаруулалт явуулах комисс томилогдон  тухайн өвлөн уламжлагч, өв тээгч нарыг орон нутагт нь бүтээлтэй нь  танилцаж шалгаруулах ажлыг зохион байгууллаа.  ”Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд нийт 23 сумын 116 ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцсон бөгөөд 08 сарын 11-15нд Улаанбаатар хот “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд Завхан аймгаас таван ай савын хүрээнд 17 төрөлд 25-н өвлөн уламжлагч, ардын авьяастнууд оролцохоор шалгарчээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?