1072 ХУВЬЦААНЫ ТАЛААР МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ

Сэтгүүлчийн үг

Үнэт цаасыг дотор нь гурав ангилдаг.

1. Хувьцаа

2. Бонд/Өрийн бичиг

3. Дериватив/Үүсмэл үнэт цаас.

 

Монголын хувьд үүсмэл үнэт цаасыг хараахан хэрэглэдэггүй бөгөөд хувьцаа болон бондыг өргөн хэрэглэдэг. Хувьцааг үнэт цаасны тухай хуулийн 3.1.5-д тодорхойлохдоо: компанид хөрөнгө оруулж түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас гэсэн байна.

Энэ нь товчхондоо хөрөнгө эзэмших эрхийн баталгаа буюу өөрөөр хэлбэл ямар нэг компанийн өмчийн тодорхой хувийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг юм. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК нь компанийнхаа (компанийн гаргасан 15 тэрбум хувьцааны 20% буюу 3 тэрбум хувьцааг нийт хүн амын тоонд хувьцаахаар 1 хүнд 1072 ширхэг хувьцаа ногдож байгаа) хувьцааг ард иргэддээ үнэгүй эзэмшүүлэхээр болсон байгаа. Хэрэв та хувьцаа эзэмшихээр сонголт хийсэн бол та “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшигч буюу 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж буй өмчийн эзэн гэсэн үг юм. 1072 ширхэг хувьцаа үүнийг баталгаажуулж буй баримт болох нь. Та тэгэхээр өөрийн нэр дээр хувьцааг баталгаажуулахын тулд юун түрүүнд хувьцааны данстай байх шаардлагатай.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?