ШАРИЛЖ ТҮҮХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ИРГЭДИЙГ УРАМШУУЛНА

Сэтгүүлчийн үг

 “Харшлийн эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг энэ сарын 29-нөөс эхлэн наймдугаар сарын 17-ныг хүртэл зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд олон төрлийн харшлийн шинж чанартай өвчлөл ихэсч байгаа. Тэр дундаа улирлын чанартай тохиолдох ургамлын тоосны харшил өвчин ихэссэн. Тэрчлэн нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай болсныг судлаачид тогтоосон. Тэр утгаараа эл аяныг зохион байгуулахаар болсон. “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны эхний нэгдсэн арга хэмжээ 29, 30-ны өдрүүдэд болох бол хоёр дахь нь наймдугаар сарын 10, 11-нд зохион байгуулагдах аж. Аяны зохион байгуултад хорооны хэсгийн ахлагч нарыг ажиллуулах бөгөөд хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах бол ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавьж ажиллахаар болжээ. Мөн Монголын улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхтэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах гэнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?