Х.БАЯНМӨНХ АВАРГА ДОПИНГИЙН АСУУДЛААР АТГ-Д ХАНДЛАА

Сэтгүүлчийн үг

Дархан аварга Х.Баянмөнх өнөөдөр бөхчүүдийн допингийн асуудлаар АТГ-т хандлаа. Тэрээр АТГ-т өргөдөл өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Допинг гэдэг сүүлдээ бөхчүүдийн эрх ашгийг хохироох, сэтгэл санаагаар унагах, нэр төрийг нь гутаах, наадмын бэлтгэлийг нь хүчингүйдүүлэх хэрэгсэл болж байна. Би допингийг хориглохыг дэмжинэ. Бидний үед С витаминаас өөр юм хэрэглэдэггүй байсан. Допингийг ямар хүн хийгээд бөхчүүдийн биед мэдрэлгүй болтол шахаад байна вэ" гэж хэллээ..

Мөн тэрээр "Наадмаас наана эвлэрлийн гэрээ байгуулаад бөхчүүд нэг холбоо болж наадмаа сайхан хийе гэдэг саналыг гаргасан. Монголчууд баяр наадмаа хийж чаддаг улс. Хэрвээ хийж чадахгүй бол үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж мэднэ. Баяр наадмаар онцгой байдал үүсч магадгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?