СОЛОНГОС ӨМГӨӨЛӨГЧИЙН БОДИТ ТҮҮХИЙГ ӨГҮҮЛСЭН "МӨРӨӨДЛИЙН ХҮЧ" НОМ МОНГОЛ ХЭЛЭЭР...

Сэтгүүлчийн үг

 "Эл Би Партнерс" өмгөөллийн нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч Г.Буянгийн монгол хэлнээ орчуулан буулгасан "Мөрөөдлийн хүч" ном хэвлэгдлээ.


    Энэхүү номонд залуу наснаасаа өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө хүч хөдөлмөр, тэвчээр юугаа зориулж, багагүй зовлон бэрхшээлийг даван туулж, улмаар зорьсондоо хүрсэн нэгэн солонгос өмгөөлөгчийн тухай бодит түүхийг өгүүлэх бөгөөд номын зохиогч Жон Сон Чол нь анх 1978 онд АНУ-д хуулийн сургуульд сурахаар очиж зорилгодоо хүрэхийн тулд багагүй хүнд хэцүүтэй тулгаран зөөгчөөс эхлээд хар бор ажлыг гололгүй хийн уйгагүй тэмцэж, хөдөлмөрлөсний хүчинд Америкийн нэр хүндтэй хуулийн фирмийн удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч болж чадсан бөгөөд улмаар зорилгынхоо төлөө хичээнгүйлэн сурч, хөдөлмөрлөж чадвал хэн ч амжилтад хүрэх боломжтой тухай уг номонд дурджээ.

Уг ном нь хуулийн салбарт ажиллаж байгаа өмгөөлөгч, шүүгч, прокурор, эрх зүйч төдийгүй бусад салбарынханд ч ажил, амьдрал, амжилт бүтээл гээд олон талын үнэ цэнэтэй мэдээллийг өгөхүйц ном юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?