КИМ ЖӨН УН БЭЭЖИНД ИРСЭН ҮҮ?

Сэтгүүлчийн үг

Дональд Трамптай уулзсаныхаа дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун гурав дахь удаагаа Ши Жиньпинтэй уулзахаар Хятадын нийслэлд айлчлах гэж байгааг хэвлэлүүд мэдээлжээ.

 

Кимийн онгоц өнөөдөр буюу Мягмар гарагт Бээжинд бууж магадгүй байгааг Японы Никкей сонин мэдээлсэн байна. Аюулгүй байдал, хамгаалалтын арга хэмжээг Бээжин хотод авч эхэлснийг уг мэдээнд дурджээ.

Өнөөдөр Хойд Солонгосын Air Koryo компанийн АН-148 нисэх онгоц Пёньянаас Бээжинд газардсан байна. Уг онгоц Сингапурын уулзалтын үеэр Ким Жөн Уны ачааг тээвэрлэн хүргэж байсан юм.

Хятад, Хойд Солонгосын албаныхан Ким Жөн Уны айлчлалын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Никкей сонинд өгүүлснээр хэрвээ Ким Жөн Ун Бээжинд ирж байгаа нь үнэн бол тэр Дональд Трамптай хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнг Ши Жиньпинтэй хуваалцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг ярилцах байх гэж таамаглажээ.

Ким Жон Ун анх гуравдугаар сард Бээжинд айлчилж байсан бол дараа нь тавдугаар сард Далянь хотод айлчилж, хоёр дахь удаагаа Хятадын төрийн тэргүүнтэй уулзсан юм.

 

                                                                                                                     Эх сурвалж: Yonhap 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?