2026 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ ХОЙД АМЕРИКИЙН ГУРВАН УЛСАД БОЛНО

Сэтгүүлчийн үг

Олон улсын хөлбөмбөгийн холбооны 134 гишүүний саналаар "United 2026" баг Марокко улсыг ялж ДАШТ-ийг зохион байгуулах эрх авлаа. 2026 оны ДАШТ дээрх гурван улсын нутаг дэвсгэрт 34 хоног зохион байгуулагдаж 48 баг 80 тоглолт хийнэ.

АНУ-ын Хөлбөмбөгийн Ерөнхийлөгч Карлос Кордейро "Цорын ганц ялагч нь Хөлбөмбөг. Биднийг хөлбөмбөг нэгтгэдэг" гэжээ. Тэмцээн болох 16 хотын 10 нь АНУ-ынх байх юм.

ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдаж буй ОУ-ын Хөлбөмбөгийн Холбоо /FIFA/-ны 68 дахь удаагийн чуулганд холбооны гишүүн 211 үндэстнээс 200 нь санал өгчээ.

Мексик улс 1970, 1986 онд, АНУ 1994 онд ДАШТ-ийг зохион байгуулж байсан түүхтэй билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?