ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИД ХУРАН ЦУГЛАСАН МОСКВА ХОТ ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” эхлэхэд хэдхэн цаг үлдээд байна. Үндэсний шигшээ багаа дэмжихээр ирсэн олон хөгжөөн дэмжигч Москва хотын төвөөр зугаалж, Никольскийн гудамж урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр их хөл хөдөлгөөнд дарагдан байна. Энэ тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
Тэдний дунд эцэг эхтэйгээ хамт яваа бяцхан хөгжөөн дэмжигчдээс гадна хуран цугласан олны дунд төөрчихгүйн тулд гар гараасаа хөтлөлцөн алхах настай хосууд ч харагдах аж.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ өнөөдөр буюу 6 дугаар сарын 14-ний Москвагийн цагаар 18:00 /Улаанбаатрын цагаар 23:00/ цагт тус хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ОХУ болон Саудын Арабын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ.
 
 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?