УИХ Д.ГАНТУЛГЫГ ГИШҮҮНЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

Сэтгүүлчийн үг

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Уг хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр ийнхүү өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувийн саналаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөллөө. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?