Д.МУРАТ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн Д.Мурат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Би үүнийг нь дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулахад ч бэлэн байгаа. Удахгүй шалгуулаад буцаж орж ирнэ гэж бодож байгаа. Угаасаа надтай холбогдоод байгаа энэ хэрэг нь зохиомол. Би огт гэмт хэрэг хийгээгүй. Шалгуулахад бэлэн байна. Ерөнхийлөгчийн хоригийг миний хувьд дэмжиж байна' гэсэн тайлбар өгсөн юм. 

Хуульч Л.Батмөнх:

-Миний хувьд хоёр зүйлд тайлбар хиймээр байна. Гишүүнтэй холбогдох тус хэрэг олон нийтийн сүлжээгээр бичигдээд байгаа шиг бэлгийн дарамт учруулсан асуудал биш. Прокурорт шалгагдаж байгаа хэрэг нь  бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан  гэдэг эрүүгийн зүйл ангиар шалгагдаж байгаа хэрэг. Энэ төрлийн хэрэг амьдралд хэдэн зуун мянгаараа гардаг. Тодорхой хугацаанд хуулийн байгууллагаар шалгагдаад явдаг. Аль 2017 онд үүссэн хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа нь удаашралтай байна. Гэхдээ хуулийн байгууллагадаа итгэж байна. Үүний цаана улс төр байна уу гэсэн хар бол байна. Тодорхой хугацаанд хурдан шийдэж өгөх байх гэдэгт найдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх УИХ-ын тогтоолын төсөлд хориг тавьсан юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?