ХҮЧИРХИЙЛЭГЧ ЦАГДААГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Өнгөрөгч долоо хоногт цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал, гурван хүүхэдтэй эмэгтэйн нөхөр нь хууль сахиулах байгууллагын алба хаагч бөгөөд эхнэрээ удаа дараа зодож, дээрх үйлдлээ дүрс бичлэг болгон нууц амраг руугаа илгээдэг байсан тухай хохирогч эмэгтэйн найз олон нийтэд мэдээлсэн байдаг юм.

Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч дээрх этгээд нь Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч Д гэгч бөгөөд үүсгэсэн хэрэгтэй  нь холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон байна. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба хохирогч нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.179.xxx]

    Садист нохор вэ .

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?