"АЭРО МОНГОЛИЯ" ХХК-ИЙН ЗАХИРАЛ С.БАТМӨНХӨД МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ҮНЭГҮЙ

Сэтгүүлчийн үг

“Аэро Монголиа” ХХК  өнгөрөгч тавдугаар сард АНУ-аас түрээсээр оруулж ирсэн “Embraer ERJ145” маркийн онгоцоо Чингис хаан нисэх буудалд хүлээж авсан билээ. Уг хөлгийг Бразил улсад үйлдвэрлэсэн бөгөөд 50 хүний суудалтай, 850 км/цагийн хурдтай тасралтгүй 2900 км зайд нисэх хүчин чадалтай хэмээн үнэлж байсан.

Гэвч “Embraer ERJ145” онгоц нь 19 жилийн өмнө үйлдвэрлэгдэж байсан бөгөөд орчин үеийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартад үл нийцсэн онгоц болохыг баттай эх сурвалж мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр “уг агаарын хөлөг нь анх Монгол улсад орж ирэхдээ техникийн бүрэн бүтэн байдал дутуу, нислэгийн аюулгүй байдал хангаагүй ирсэн. Үүгээр ч зогсохгүй техникийн нислэг хийх явцад “rejected takeoff” буюу нислэгийн зурвасаас хөөрөх явцад хөдөлгүүрийн хүчин чадал хүрэлцээгүйн улмаас нисэх зурвасын төгсгөлд онгоцыг зогсоосон. Мөн онгоцонд дахиж хоёр ч удаа техникийн үзлэг хийсэн боловч гадаадаас ирсэн нислэгийн дарга нь тус онгоцоор нислэг үйлдэх боломжгүй гэж үзэн цаашид дахин нисэхгүй гэдгээ мэдэгдсэн” гэв.

Дээрх алдааг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Зам тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Осол зөрчил шинжлэн шалгах алба шалгаж байгаа аж.

Монгол Улсын холбогдох хууль дүрэмд 15 жилээс дээш хугацаанд ашигласан онгоцыг зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг хориглосон заалт байдаг. Гэтэл “Аэро Монголиа” компанийн гүйцэтгэх захирал С.Батмөнх эрх мэдлээ урвуулан ашиглаж, Монгол Улсын хууль дүрмийг зөрчиж ийм онгоц оруулж ирсэн нь Монголын ард түмэн, нийт зорчигчдыг эрсдэлтэй байдалд оруулж байгаа явдал гэдгийг энд онцолмоор байна.

Мөн агаарын хөлгийн хөдөлгүүрийн хүчин чадал хүрэлцээгүйн улмаас нисэхээс татгалзаж байсан тохиолдол Монгол Улсын нисэхийн түүхэнд маш цөөн байдаг гэнэ. Үүнээс харахад Монгол Улсын нисэхийн салбарт маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа юм байна.  

 

 

 

 

 

 

Эх сурвалж: залуу.ком



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [202.179.31.xxx]

    бичих юмаа олж ядаж дээ энэ сэтгүүл хүн гуай

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?