ЗАСГИЙН ГАЗРЫН 2017 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАН ЗӨРЧИЛГҮЙ ГАРЛАА

Сэтгүүлчийн үг

Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.

Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос хойш жил бүр явуулсан санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарлаа.

Засгийн газрын бүтцийн байгууллагууд 2017 онд санхүүгийн сахилга бат сайтай ажилласны дээр ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр Үндэсний Аудитын газрын болон ОУВС-ийн зөвлөмжийг сахин биелүүлсэн нь түлхэц болсон гэж үзжээ. Өмнөх жилүүдэд Засгийн газрын санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлтийг өгч байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?