ХАРРИ, МЕГАН НАР ХИЛИЙН ЧАНАДАД АЙЛЧИЛНА

Сэтгүүлчийн үг

Сассексийн гүн, гүнгийн ахайтан нар ирэх аравдугаар сард Австрали, Фижи, Тонга болон Шинэ Зеланд улсуудад албан ёсны айлчлал хийх гэж байна. Өнгөрөгч тавдугаар сард сүр дуулиантай хуримласан залуу хосын хувьд энэ нь хилийн чанадад хийх гэж буй анхны айлчлал нь юм.

Тэд ханхүү Харригийн Австрали, Шинэ Зеланд улсад анх удаа айлчилж байсан эцэг Чарлиз, ээж Диана нарын нэгэн адил ийнхүү эхний айлчлалаа хийхээр болжээ. Энэхүү айлчлал нь Сидней хотод болох Дөрөв дэх удаагийн Инвиктус тэмцээнтэй давхцаж байгаа аж. Түүнчлэн энэ нь Сассексийн гүнгийн ахайтан Меганы хааны гэр бүлийн нэгэн гишүүн болсноо батлан харуулах нэгэн боломж гэж ажиглагчид дүгнэжээ.

Меган, Харри нар Австрали, Шинэ Зеландын засгийн газруудаас авсан урилгын дагуу айлчилж, харин Фижи болон Тонгад Их Британийн гадаад харилцааг хариуцдаг Кенсингтоны ордны хүсэлтээр зочилж буй аж

1983 онд Австрали, Шинэ Зеландад хийсэн айлчлалынхаа үеэр хунтайж Чарлиз, гүнж Диана нар 23,701 миль газар аялж, 41 хоногийг хилийн чандад өнгөрүүлж байжээ. Мөн 2014 онд Харригийн ах Кембрижийн гүн, гүнгийн ахайтан нар тус хоёр оронд 18 хоногийн турш айлчилсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?