АМЕРИК-УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

НУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт 09.00 цагт эхэлсэн. Хоёр талын ганцаарчилсан уулзалт дуусч, АНУ-БНАСАУ-ын төлөөлөгчдийг оролцуулсан өргөтгөсөн хуралдаан эхэллээ. 

Хоёр тал үдээс хойш 16.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ 

Өргөтгөсөн хуралдаан оролцох хоёр талын төлөөлөгчид олон нийтийн анхаарлыг татаж байна.

АНУ-ын талаас: 

  • Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео

  • Штабын дарга Жон Келли

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар оролцоно. 

Харин хоёр талын хамтарсан үдийн зоогийн үеэр: 

  • Цагаан ордны хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичиг Сара Сандерс 

  • Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан тэргүүн захирал Мэтт Поттингер нар оролцоно. 

Мөн Сингапурын дээд хэмжээний уулзалтын үеэр NBA од, Ким болон Трамп хоёулантай нь нөхөрсөг харилцаатай Деннис Родман хүрэлцэн ирэх гэнэ. Тэрбээр хоёр удирдагчийн эвлэрүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй. 

Харин Хойд Солонгосын талаас: 

  • Ким Жон Уны улс төрийн асуудал хариуцсан  зөвлөх, 72 настай Ким Ён Чол. 

  • Ким Жон Уны охин дүү Ким Ён Жон. Тэрбээр Хөдөлмөрийн намын суртал, ухуулга хариуцсан албан ёсны төлөөлөгч гэсэн албан тушаалтай. Улсынхаа хоёрдугаар хүн гэгддэг. 

  • Хойд Солонгосын өндөр, дээд хэмжээний дипломат, Гадаад хэргийн дэд сайд Чой Сон-Хуй. Өмнө нь тэрбээр цөмийн зургаан талт хэлэлцээрт оролцогч Хойд Солонгосын төлөөлөгчдийн англи хэлний орчуулагчаар ажиллаж байсан. 

  • Хойд Солонгосын алдартай Моранбонг хамтлагийн ахлагч Хён Сон-Вол. Тус хамтлагийн гишүүдийг Ким Жон Ун өөрөө сонгосон гэгддэг. Тэрбээр Пёнчаны Олимпийн үеэр улсынхаа баг тамирчдыг дэмжих багийг удирдсан ажээ. 

  • Хойд Солонгосын нэгдсэн фронтын хэлтсийн захирал Ким Сун Хай. Хоёр солонгосын асуудал эрхэлсэн захирал. 

  • Хойд Солонгосын Батлан хамгаалахын сайд Но Кван Чол

  • Ри Су-Ён Хөдөлмөрийн намын олон улсын харилцаа эрхэлсэн өндөр дээд хэмжээний дипломат. Ким Жон Уныг Швейцарьт сурч байхад нь Хойд Солонгосыг төлөөлөн сууж байсан элчин сайд. 

  • Ри Ен Хо мэргэшсэн дипломат. Цөмийн зэвсгийн зургаан талт хэлэлцээнд оролцогч Хойд Солонгосын голлох төлөөлөгчөөр ажиллаж байсан.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?