ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Сэтгүүлчийн үг

Төрийн ордны "Чингис хаан" танхимд

 

09:00 цагт Хүн амын насжилт, төрөлт, залуучуудын хөгжлийн асуудлаар Ази-Номхон далайн бүсийн 13 орны төлөөлөгчид зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

Нийслэлийн иргэний танхимд 

09:00-11:00 цагт Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл бэлэглэх, хандивлах үйл ажиллагаа болно. 

Holiday Inn зочид буудалд

10:00 цагаас Дэлхийн Банк Группын гишүүн байгууллага Олон Улсын Санхүүгийн Корпораци, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран зохион байгуулж буй "Компанийн засаглал-10" форум болно. Форум “Тогтвортой компаниудыг бий болгоход хөрөнгө оруулагчид болон зохицуулагч байгуулагуудад тулгарч буй сорилт” сэдвийн доор зохион байгуулагдана.

МҮЭХ-ны төв байр 4 давхарт 

11:00 цагт МҮЭ-ийн холбооны тэмцэл хөдөлгөөний явц, сүүлийн үеийн мэдээллийг өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. 

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын худалдаачдын холбооноос “Өргүй дарамтгүй амьдралын төлөө худалдаачид тэмцэнэ” хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд 

11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулна.

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагаас Улсын Их Хурлыг тараах ард түмний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?