АЛГА БОЛСОН ХОЁР ХҮҮХДИЙГ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

ОБЕГ-аас алга болсон хоёр хүүхдийг эрэн хайж байгаа мэдээ ирүүллээ. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” хэмээх газар тус сумын харьяат малчин С-ийн хоёр настай хүү энэ сарын 06-нд  19:00 цагт гэрийнхээ гаднаас сураггүй алга болжээ. 
Түүнээс хойш онцгой байдлын аврагчид болон ар гэрийнхэн нь хүүхдийг эрэн хайж байгаа ч өдийг хүртэл олдоогүй байна. Мөн  Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн Баян-Уулын иргэн Х-гийн охин хоёр настай эмэгтэй У нь ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон гэх дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн алба хаагчид эрлийг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа  ч үр дүнд  гараагүй байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?