Д.ТРАМП СИНГАПУРТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Түүхэн дээд хэмжээний уулзалтад голлох үүрэгтэй оролцох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт /2018.06.10/ Сингапур улсад хэлэлцээний ширээнд суухаас 36 цагийн өмнө хүрэлцэн ирлээ. Түүнийг Сингапурын Гадаад харилцааны сайд Вивиан Балакришнан угтан авсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний дагалдах төлөөлөгчдийн онгоц Сингапурын зүүн өмнөд хэсэгт байрлах Пая Лебар нисэх хүчний баазад орон нутгийн цагаар 20.21 минутад газардсан бол удирдагч Ким Жон Ун түүнээс таван цагийн өмнө ‘Эйр Чайна’ компанийн 'Боинг 747' онгоцоор ирсэн байгаа.

 

АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпей, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөх Жон Болтон, Тамгын газрын дарга Жон Келли, Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс болон бусад албаны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Ерөнхийлөгч Д.Трамп Даваа гаригт /2018.06.11/ Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзаж, төлөвлөгдсөн хуваарийн дагуу хоёр удирдагчийн албан уулзалт Мягмар гаригийн өглөөний 9.00 цагт Сентоза аралд эхэлнэ.

                                                                                                          ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?