ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗҮҮН АЗИЙН ЖУДО БӨХИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хотод зургадугаар сарын 9-нд буюу маргааш эхлэх гэж байгаа Зүүн Азийн 2018 оны жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан зүүн Азийн жүдо бөхийн удирдах зөвлөлийн гишүүдэд баяр хүргэж, тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн Монгол Улсын жүдо бөхийн тамирчдын гаргасан амжилт, одоогийн түвшин нь хамтын ажиллагааны тэр дундаа, жүдо бөхөөр дэлхийд тэргүүлдэг Ази, Зүүн Азийн улсуудын спортын харилцаа холбоо, хамтын ажиллагаатай салшгүй холбоотой гэдгийг цохон тэмдэглэв.
 
Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд тэмцээний бэлтгэл ажлыг хангахад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон зохион байгуулах хорооныхон бүхий л талаар анхаарч, өндөр ач холбогдол өгч байгаад талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн зөвлөлийн гишүүд Улаанбаатар хотод зохион байгуулагддаг олон улсын шинж чанартай жүдо бөхийн тэмцээний үеэр хэд, хэдэн удаа ирж байсан бөгөөд ирэх бүрийд Монгол Улс хөгжин, цэцэглэж, тамирчдын чадвар, техник сайжирч харилцан суралцаж байгаад баяртай байдаг гэлээ.
 
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн Азийн жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдэд болон баг тамирчдад нь спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?