МУИС СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ НЭМЖЭЭ

Сэтгүүлчийн үг

МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө нэмэх шийдвэр гаргажээ. Ингэснээр тус сургуулийн сургалтын төлбөр түвшин ахих тусам нэмэгдэж байхаар болов. Өмнөх жилүүдэд түвшин ахих тусам төлбөр буурдаг байсныг ийн өөрчилсөн байна. Түүнчлэн Шинжлэх ухааны сургуулийн мэргэжлийн хичээлийн нэг багц цагийн төлбөрийг 85 мянга 500 төгрөгөөс нэг зуу мянга 700 төгрөг болгожээ.

Энэ нь өмнөх жилийнхээс 24 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүнээс гадна Безнесийн сургуулийнхыг 20 хувиар нэмж, 100.700-120.800 төгрөг болгосон байна. Төлбөр нэмснээр их сургуулийг шинэчлэн өөрчлөх хэд хэдэн ажил хийж, оюутан руу чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэмжих зорилготой гэдгээ Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн мэдэгджээ.

                                                                                                Эх сурвалж: Өнөөдөр сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?