ДОЛООН САЯ.АМ ДОЛЛАРААР ЗАСУУЛСАН ВАГОН ЗАМДАА ЭВДЭРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

 

УБТЗ-тай холбоотой дуулиан тасрахгүй нь бололтой. Одоо ч хэвлэлүүдээр бичигдсээр байгаа тус байгууллагын зарим удирдлагатай холбоотой хэргүүдийг АТГ, ЭЦГ-т шалгаж байгаа билээ.

Өмнө нь Хятад Улсаас өөрийнх нь өртгөөс хэд дахин илүү үнээр худалдаж авсан 16 вагонд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн шийдвэрээр дахин 7 сая ам.доллар гарган өмнөд хөршөөр засуулж, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулсныг холбогдох газраас мөн л шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл эл вагон өнгөрсөн ням гаригт Бээжингээс Улаанбаатарыг зорих замдаа эвдэрч, Замын-Үүд өртөөнд өнөөг хүртэл саатаж байгаа юм. Мэргэжилтнүүдийн нотолж байгаагаар энэхүү дуулиант воганы цахилгаан генератор нь эвдэрсэн бололтой.

Тус вагон хэзээ, ямар өртгөөр дахин засварлагдаж, хөдөлгөөнд оролцох нь тодорхойгүй болж, төмөр замын төлөвлөгөөт олон тээвэр, ажил үйлчилгээ саатаад байна.

Үүнтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл гадагш гаргахгүй байхыг  УБТЗ-ын удирдлагууд нийт ажилтнуудаа үүрэгджээ.

                                                                                                                              Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [43.242.243.xxx]

    Анхаар!

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?