ХОРИГДОЖ БУЙ ЕКС ЕРӨНХИЙ САЙДУУД 2 ДУГААР ЭМНЭЛЭГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Экс Ерөнхий сайдууд өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэднийг АТГ-аас Оюутолгойн гэрээтэй холбогдуулан шалгаж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан ч биеийн байдал нь муудсан тул эмч нарын зөвлөлийн хурлаар Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт яаралтай шилжүүлэн хэвтүүлсэн юм. 

Тэдний биеийн байдлын талаар Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн захирал Г.Баясгалангаас тодрууллаа. 

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон байна. Хагалгаандаа хэзээ орох вэ. Биеийн байдал нь ер нь хэр байгаа вэ? 

-Тийм ч муу биш. Гэхдээ яаралтай мэс засалд орох шаардлагатай байгаа. Өчигдөр үзэж, шинжилгээ хийсэн. Өнөөдөр хагалгаандаа орно. Оношны тухайд хэлэх боломжгүй. Хувь хүний эрүүл мэндийн нууц гэж бий. 

-Хагалгаанд орсны дараа хэр удаан хэвтэн эмчлүүлэх шаардлагатай вэ? 

-Хүн хүний биеийн онцлогоос шалтгаална. 

-Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал хэр байгаа вэ?

-Сайжирч байгаа. Архаг өвчин учир эмчилгээ үргэлжүүлж хийгдэх шаардлагатай байна. 

-Хэдийгээр эмнэлгээс гарах вэ? 

-Яг хугацаа хэлэх боломжгүй. Ер нь бол эмчлүүлэх шаардлагатай байгаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?