ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН АМРАХ ЭРХИЙН БИЧГИЙГ УЛААНБААТАР ЧУУЛГЫН БАЙРАНД ХУДАЛДААЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Энэ зуны улиралд нийслэл хотын ногоон бүсэд энэ жил 24 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авчээ.
Эдгээр зуслан эхний  ээлжийн хүүхдээ 6 дугаар сарын 10-наас хүлээж авахаар бэлтгэлээ хангаж байгаа. Иймд НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж байгаа юм.
Зуслангийн нэг ээлж 7 хоног үргэлжлэх бөгөөд энэ жилийн хувьд төлбөр нь нэмэгдэж, өдрийн 28-30 мянган төгрөг болжээ. Зусланд амрах эрхийн бичгийг Улаанбаатар чуулгын байранд худалдаж эхэлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?