"АВЪЯАСЛАГ МОНГОЛЧУУД" ШОУНЫ ШИНЭ ШҮҮГЧИД ОЛОН НИЙТЭД ТААЛАГДАХ УУ?

Сэтгүүлчийн үг

Монгол HD телевизийн ирэх 9 дүгээр сард үзэгчдийн хүртээл болох "Авьяаслаг Монголчууд 3" шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ. Дэлхий дахинд монголоо таниулан сурталчлах зорилготой тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна. 

Шүүгчдийн бүрэлдэхүүнд реппер, продюсер Рокит Бэй, хөтлөгч, продюсер П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нар багтжээ.

Гэвч энэ удаагийн шүүгчид олон нийтэд таашаагдаж, шоуны нэр хүндийг унагах уу, өсгөх үү гэдэг нь асуулт болон үлдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?