АСАШЁОРЮҮГИЙН ШИЙРИЙГ ХАТААХ БӨХ ХЭН БЭ?

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Д.Сугаррагчаагийн хүү, мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюүгийн бүл дүү Хоошёорюү С.Бямбасүрэн жонидан зиндаанд өнөөдөр түрүүлсэн билээ.

Аса аваргатай царай төрхөөрөө тун төстэй түүнийг сүмогийн мэргэжилтэнүүд ирээдүйн аварга болох хэмжээний бөх хэмээн үнэлж байгаа билээ.

 Жонидан зиндааны барууны 42-т эрэмбэтэй Хоошёорюү дүүдээ Их аварга Асашёорюү түрүүлсэн нь тун их баярлаж байгаагаа цахим хуудсандаа илэрхийлжээ. Тэрбээр "Зээ дүү маань жонидан зиндаанд түрүүлсэн бн. Болж болж үзэх харах бөхтэй болохнээ. Улам улам хичээх хэрэгтэй!" хэмээжээ. 

Хоошёорюү өнөөдөр өвдөг шороодолгүй түрүүлсэнээр ирэх тэмцээнд санданмэ зиндаанд дэвшин барилдахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?