БИЛЛ ГЕЙТС ЭНЭ ЗУН УНШИХ 5 НОМОО ТАНИЛЦУУЛЛАА

Сэтгүүлчийн үг

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ зун унших 5 номоо танилцуулжээ. Эдгээр ном нь богинохон, уншихад хялбар хэмээн тэрбээр блогтоо тэмдэглэсэн байна.
 
“Сүүлийн үед би их гайхалтай номнууд уншлаа. Юу хүнийг суутан болгодог вэ, яагаад сайн хүнд муу зүйл тохиолддог вэ, хүн төрөлхтөн хаанаас ирж, хаашаа явах вэ зэрэг сонирхолтой асуудлуудыг хөндсөн номнууд  миний унших номнуудын жагсаалтад багтсан” хэмээн тэрбээр бичжээ.
 
Ингээд хамгийн эхэнд тэрбээр Америкийн зохиолч Волтер Айзексоны "Леонардо да Винчи" номыг уншихыг зөвлөжээ. Уг номонд зохиолч алдарт зураачийн амьдралын талаархи янз бүрийн баримтуудыг цуглуулж, түүнийгээ тайлбарлах гэж оролдсон байна.
 
Түүнчлэн зохиолч Кейт Боулерын “Everything Happens for a Reason and Other Lies I’ve Loved номыг уншихыг зөвлөжээ. Уг номыг зохиолч бүсгүй бүдүүн гэдэсний хорт хавдар нь 4 дүгээр шатандаа байна гэдгийг мэдсэнийхээ дараа бичсэн байна. Энэ номонд юу өөрийг нь өвчин тусахад хүргэсэн гэдгийг зохиолч бүсгүй ойлгохыг оролдож байгаа талаар гардаг бөгөөд эцэст нь уярмаар, инээдэмтэй түүх болдог тухай Б.Гейтс онцлон тэмдэглэжээ.  
 
Мөн Б.Гейтсийн уншихыг зөвлөж буй номнуудын дунд Америкийн зохиолч Жорж Сандерсийн “Lincoln in the Bardo”, зохиолч Дэвид Кристианы “Origin Story: A Big History of Everything” болон Ганс Рослинг, Оли Рослинг, Анна Рослинг Роннлунд нарын “Factfulness” зэрэг номыг уншихыг санал болгосон байна. “Factfulness” номонд дэлхийн ертөнцийн талаархи энгийн үнэнийг өгүүлдэг аж.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [64.119.16.xxx]

    Энэ хүн нэг зүйл сэджээ.

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?