ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫН ОХУ ДАХЬ АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар ОХУ-д айлчилж байна. Хоёр тал лхагва гаригт /2018.05.16/ хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний явцад олон улсын тавцанд хоёр талын харилцааг идэвхжүүлэх асуудлыг хэлэлцжээ. Мөн ирэх сард БНХАУ-ын Чиндао хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт зэрэг дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцэв.

Үүнээс гадна, хоёр талын уулзалтын үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалыг товлосон бөгөөд энэ нь ойрын хугацаанд Монгол-Оросын харилцааны гол үйл явдал байх болно гэдгийг тодотгов.

Хоёр талын хэлэлцээ найрсаг уур амьсгалд болж өндөрлөв. Хэлэлцээний үр дүнд хоёр тал хэвлэлийн бага хурал зарласан юм.

ОХУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ХҮЛЭЭХҮЙ

Уламжлал ёсоор, хоёр талын хэлэлцээний үеэр хоёр талын харилцааг өргөжүүлэх алхмыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын эрчим хүч болон бусад салбарт хөрөнгө оруулахыг уриалсан юм.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Евразийн эдийн засгийн холбоо, Монгол Улсын хоорондох харилцаа холбоог бэхжүүлэхэд анхаарал хандуулж буйгаа мэдэгдэв. Энэ нь Бүс нутгийн болон хил орчмын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхэд ач холбогдолтой гэв.

ЭДИЙН ЗАСГИЙН ГУРВАЛ

Талууд 2014 онд Монгол Улсын санаачилсан ОХУ-Монгол-БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд батлагдсан 'Эдийн засгийн коридор' төслийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулах болно гэдгээ мэдэгдэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Москва Улаанбаатарын хоёр талт харилцаа гурван талт харилцаа болон өргөжсөн гэдгийг онцлон тэмдэглээд ОХУ-Монгол- БНХАУ-ын эдийн засгийн коридорыг бий болгох төслийн хэрэгжилтэд өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров эдийн засгийн коридорын баримт бичгүүд бэлэн болсон ойрын хугацаанд батлагдана гэдгийг дуулгасан юм. Энэ хүрээнд Москва Улаанбаатарын ашиг сонирхол тэрдундаа ОХУ болон БНХАУ-аар дамжин Европ руу гарах ашиг сонирхлыг дээд хэмжээнд хүндэтгэж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

ШХАБ ОРУУЛЖ БУЙ МОНГОЛЫН ХУВЬ НЭМЭР 

Хоёр тал яриа хэлэлцээний үр дүнд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр ОХУ-ын сэтгүүлч ШХАБ-д Монгол Улсын статусыг өөрчлөх үү гэсэн асуудлыг хөндсөн билээ. 

Сэтгүүлчийн асуултад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хариулахдаа: 'Монгол Улс ШХАБ-ын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам дээр судалгаа хийгдэж байгаа гэв.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улс ШХАБ-д идэвхтэй ажиглагч улс гэдгийг онцлон тэмдэглээд, хэрвээ Монгол Улс ШХАБ-д өөрийн оролцоогоо өргөжүүлбэл ОХУ баяртай байх болно гэдгийг тодотгосон юм. 

Эх сурвалж: ТАСС 


 
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?