ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар мордлоо.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, ОХУ-ын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар харилцан мэдээлэл солилцоно. Түүнчлэн цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг тодорхойлох хүрээнд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монгол Улс ЕврАзийн эдийн засгийн холбоо хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх боломж зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Мөн олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцана.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Тиймээс Гадаад харилцааны сайд албан ёсны айлчлалын бэлтгэлийг хангахаар өчигдөр ОХУ-ыг зорьсон байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?