УМАРД СОЛОНГОС ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ТАЛБАЙГАА БУУЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Умард Солонгос улс “Пунгери” цөмийн туршилтын талбайгааа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлсэн тухай америкийн “38North” цахим хуудас мэдээлжээ. Цөмийн туршилтын талбайгаа энэ сарын 23-25-нд устгахаар болсон тухайгаа Умард Солонгос өмнө нь мэдэгдэж байсан юм. “Энэ сарын 7-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд нь Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагааг явуулж байгааг нотолж байна” гэж тус цахим хуудаст мэдээлсэн байна.

 “Цөмийн туршилтын байгууламжуудыг устгах ажиллагааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж болно. Энэ ажиллагааг олон улсын шинжээчид болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ил тодоор харуулна” гэж Умард Солонгосын ГХЯ өмнө нь мэдэгдэж байсан билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?