ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

Сэтгүүлчийн үг

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Монгол улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах” чиглэлээр хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болно. Энэ үеэр Австрали улс дахь “Умайн хүзүүний хорт хавдарыг бууруулсан туршлага, умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл хийнэ. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Австрали улсын мэргэжлийн байгууллагууд оролцоно. Холбоо барих утас: 99179899, 86885060

  • Нийслэлийн 152 хорооны хэсгийн байцаагчийн уулзалт зөвлөгөөн Хүүхдийн Урлан бүтээх төвд болно.Холбоо барих утас: 99079762

  • Буянт-Ухаа спорт цогцолборт нисэхийн системийн спортын аварга шалгаруулах спорт тэмцээн болно. Холбоо барих утас: 91912343

  • Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг шаардсан 'АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ' Сүхбаатарын талбайд үргэлжилнэ. Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, холбоо барих утас 99733431

10.00

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь гэр бүлийн өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүл чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “ХАМТДАА ХАЙРЛАЯ-2018” өдөрлөг зохион явуулна. Аяллын баг хөгжлийн бэрхшээлтэй 6 гэр бүлийн гишүүдтэй хамт СЗСҮТ-өөс хөдөлнө. Холбоо барих утас: 99201103, 99851606

  • Хариуцлагатай гэр бүл өдөрлөг Баянзүрх дүүргийн Соёлын ордонд болно. 

  • ХХААХҮЯ-ны хурлын танхимд “Хүүхдэд зориулав 2018” үзэсгэлэн худалдаа болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. 

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны В1 давхарын мэдээллийн танхимд болно. Холбоо барих утас: 326414, 96764547, 88029200

  • УУХҮ-ийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас: 99089666, 99209315

  • MN-Мэдээллийн төвд Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд НЗДТГ, НЭМГ, “Оном” сангийн хамтарсан “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрөөс “130/80” өдөрлөгийг “Цусны даралтаа хянаж сурцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ. 

  • Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг Гэрлэх ёслолын ордонд зохион байгуулна. Холбоо барих утас: 320515, 324729

  •  

    НЦГ-н 108 тоотод ХЗДХЯ, ЦЕГ, ОБЕГ хамтран Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх чиглэлээр хэвлэлийн хурал зохион байгуулна.

ТӨРИЙН ОРДОН

09.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд болно.Хэлэлцэх асуудал:

10.00

  • “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ. 

  • Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт, гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны 334 тоот өрөөнд болно. 

  • Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан  “В” танхимд эхэлнэ.

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

15.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г”  танхимд эхэлнэ. Хэлэлцэх асуудал:

15.30

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “В” танхимд эхэлнэ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?