АНУ УМАРД СОЛОНГОСТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА ОЛГОЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ

Сэтгүүлчийн үг

ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзвал тус улсад манай улс аюулгүй байдлын баталгаа олгож, хөрөнгө оруулалт хийх болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, М.Помпео өчигдөр “Фокс” болон “Си-Би-Эс” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж хэлсэн байна.

Хэрвээ Умард Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах тухай шаардлагыг хүлээн авбал тус улсын эсрэг хориг арга хэмжээнүүдийг АНУ цуцалж, цахилгаан эрчим хүч болон хөдөө аж ахуй зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийхийг хувийн хэвшлийнхэнд зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга цухуйлгасан байна.

Тэрбээр хэлэхдээ “Хэдийгээр улсаас санхүүжилт гаргахгүй хэдий ч хөрш Өмнөдийн ард түмний нэгэн адил сайхан амьдарч, хөгжиж цэцэглэх боломжоор Умард Солонгосын ард түмнийг АНУ хангаж чадна” гээд, Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ирэх сарын 12-нд дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?